Үндсэн сайт |
ТӨРЛҮҮД
Багш нарын баярыг өнөөдөр тэмдэглэх үү?
Өнөөдөр дэлхийн багш нарын баярын өдөр. Дэлхийн олон улс оронд энэ өдрийг багшийг хөгжүүлэх өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Нийслэлийн зарим сургуулийн сурагчид өнөөдрийг багш нарын өдөр хэмээн ойлгож, эцэг эхээсээ бэлэг нэхсэн тохиолдол гарав. Тэдний хувьд Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй нэгтгэсэн гэж  ойлгож байгаа  нь зөв эсэхийг нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

-Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр нь үнэн. Гэхдээ үүнийг Монголын багш нарын баяртай хамтатган тэмдэглэж буй хэрэг биш. Багш нарын өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хагас сайн өдөр тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Тэр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа.

-Тэгэхээр дэлхийн багш нарын өдрийг манай улс тэмдэглэдэггүй гэсэн үг үү?

-Дэлхийн багш нарын өдрийн хүрээнд маргааш  “1000 багшийн явган аялал” зохион байгуулна. Мөн зарим дүүргийн боловсролын газар, сургуулийн хүрээнд багш нараа хөгжүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн, мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Түүнээс багш нарын баяр гэж тэмдэглээгүй.

-Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэх болсон шалтгаан юу юм бол. Хойшид дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэх боломжтой юу?

-Монголын багш нарын өдөртэй үндэсний их баяр цагаан сар давхцах нь түгээмэл байдаг. Тиймээс энэ хоёр өдрийг хамтатгах талаар судалж байгаа. Багш нараасаа санал авна. Түүний дараа яаманд албан ёсоор хандана. Одоогоор нэгтгэх эсэх талаар хариу өгөхөд эрт байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ
..:: Cүүлийн сэтгэгдлүүд ::..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
unshigch 2013 оны 10 сарын 04
huuhded davtlaga hiilgene geed, angiin bagsh ni asar ih mongo nehsen duuldah yum. Ulsiin surguuliudiin angiin bagsh nar etseg ehiig ni saihan daramtlah yumaa, saidaa
нпроо 2013 оны 10 сарын 04
ролдлмссапо
зучи 2013 оны 10 сарын 04
ХУД-н 52-р сургуулийн ой болж б.на гээд.уе уеийн тогсогчдоос хандив авсан биз дээ тэгээд яахаараа.анги засварын монго гэж нэхдэг юм.шалгах хэрэгтэй юм бна даа.ой тэмдгэлж б.на гээд сургуулиуд хандив нэхдэг энэ монгийг яаж зарцуулж б.гаад хяналт хэрэгтэй юм б.на даа.
эцэг 2013 оны 10 сарын 04
52-р сургууль, анги ,сургууль тохижуулна гээд бага ангийн багш нар, эцэг эхийн зөвлөл өдөр бүр мөнгө хурааж байна. Нийслэлийн боловсролын газарт авилгад ханадаггүй монгол хэлний Цэндсүрэн, Гадаад хэлний Сараннэмэх.... гэх мэт нөхдүүд бий шүү.
эцэг 2013 оны 10 сарын 04
52-р сургууль, анги ,сургууль тохижуулна гээд бага ангийн багш нар, эцэг эхийн зөвлөл өдөр бүр мөнгө хурааж байна. Нийслэлийн боловсролын газарт авилгад ханадаггүй монгол хэлний Цэндсүрэн, Гадаад хэлний Сараннэмэх.... гэх мэт нөхдүүд бий шүү.
эцэг 2013 оны 10 сарын 04
52-р сургууль, анги ,сургууль тохижуулна гээд бага ангийн багш нар, эцэг эхийн зөвлөл өдөр бүр мөнгө хурааж байна. Нийслэлийн боловсролын газарт авилгад ханадаггүй монгол хэлний Цэндсүрэн, Гадаад хэлний Сараннэмэх.... гэх мэт нөхдүүд бий шүү.
unshigch 2013 оны 10 сарын 04
sar bur bagsh nariin odortei boloh neg huvilbar baina, haha
Зочин 2013 оны 10 сарын 04
М Багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй нэгэн болгоход судлаад санал аваад байх юу байнаа Багш нар аль болох олон өдөр тэмдэглэж эцэг эхээс бэлэг авах сонирхолтой учир дийлэнхи нь зөвшөөрөхгүй хариу өгөх нь мэдээж Нэгтгэсний хоруу чанар нь юу байнаа аан Монголын багш нарын өдөр гэж андуурч сурагчид эцэг эхээсээ бэлэг нэхсэн сурагтай гэнэ үү МБагш нарын өдөр авилгач багш нарын авилгын өдөр үү тэгээд Та ч үүнийг хөхүүлэн дэмжээд байна уу сэтгүүлч ээ Эцэг эх бүхэн бэлэг өгөөд байх чадвар байхгүй Хэрэв өгөхгүй бол бяцхан үр нь буруу хараанд өртөнө хяхуулна хавчуулна Ингэж хар нялхаараа монгол хүн барьцаанд орж эхэлдэг энэ заншлыг одоо нэг эвдээд устгавал яасийм бэ эрхэм сэхээтэнгүүд ээ
зочин 2013 оны 10 сарын 04
Цагаан сартай нийлүүлэн тэмдэглэх нь ямар ч утгагүй ээ. Харин дэлхийн багш нарын өдөртэй холбоод жил бүрийн 10 сард тэмдэглэх шийдвэр гаргуулахаар хөөцөлдвөл яасан юм бэ дээ Отгон багана аа.
..:: Шинэ мэдээ ::..
ModBook Pro X-г танилцууллаа
1 минутын өмнө
Шүдний эрүүл мэндэд юу сайн бэ?
3 минутын өмнө
Сонирхолтой бугуйн цаг бүтээжээ
6 минутын өмнө
Онгоцны тийз 50 мянган төгрөгөөр өсчээ
15 минутын өмнө
@Олон наадмууд ядрааж байна даа
18 минутын өмнө
..:: Өмнөх мэдээ ::..
ОХУ Ливи улсаас Элчингээ татлаа
2013 оны 10 сарын 04
МАН-ын бүлэг хуралдаж байна
2013 оны 10 сарын 04
Амьтан, ургамлыг хамгаалахаар тохиролцжээ
2013 оны 10 сарын 04
Шанхайн худалдааны чөлөөт бүсэд 13 банк лиценз авчээ
2013 оны 10 сарын 04
Гитарчин Д.Өлзий-Оршихын орон зай айсуй
2013 оны 10 сарын 04
..:: Дараах мэдээ ::..
Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд чуулж байна
2013 оны 10 сарын 04
“Муу” байх тусмаа “сайн” уу?
2013 оны 10 сарын 04
Ноолуурын үнэ 83 мянган төгрөг байна
2013 оны 10 сарын 04
Ноолууын үнэ 83 мянган төгрөг байна
2013 оны 10 сарын 04
Бор үзүүрийн тахилга наадам боллоо
2013 оны 10 сарын 04