2013 оны 5 сарын 10
Барилгын салбарын “сезон” эхэлж буй учраас бараа, материалын үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл гаргаж байна. Тодруулбал, Төв банкнаас “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ дагуу тавдугаар сарын 8-нд гэрээний үндсэн дээр 6.5 тэрбум, тавдугаар сарын 9-нд 64.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршуулжээ. Ингэхдээ банкнаас эцсийн зээлдэгчийн авах зээлийн хүү 7.0 хувь байхаар тогтоосон байна.

Ийнхүү нийт 70.7 тэрбум төгрөгийг барилгын гол материал гаднаас оруулж ирэх хүмүүст зориулан гаргасан ажээ. Өөрөөр хэлбэл, цемент, арматур оруулж ирдэг хүмүүс арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авч, үйл ажиллагаагаа явуулж болох тухай албаныхан онцоллоо.

У.БОЛОР
Сүүлийн сэтгэгдэлүүд
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
    hnn
    2013 оны 5 сарын 11
    barilgiin materialaa uursduu hiimeer bn shdee. tsementnii uildveriig hed heden gazar barij baiguulaachee,ydaj l tsementee dotooddoo hiichiheech
  • 2013 оны 5 сарын 10
    bairnii une 8 huviin zeel sonsood l oschihloo shuu dee. hereglechid bish barilgiin oligarhuudad demjkeg bolj bn
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.