Үндсэн сайт |
ТӨРЛҮҮД
Маргааш “Евгений Онегин” дуурьтай
Дуурь, бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 50 жилийн ойн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Энэ сарын 14-нд буюу ням гаригт 17.00 цагт Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурь тайзнаа тоглогдох гэж байна. Энэхүү алдарт дуурь монгол үзэгчдийн 50 жилийн өмнөөс танил, үзэх дуртай болсон бүтээл нь юм. Дуурийг тоглох бүрд нь үзэгчид Онегинд хэн дуулах бол, Ленский, Татъяана, Ольгад ямар дуучин гарах бол хэмээн сонирхож, сураглаж байж үздэг.

Театр 50 дахь улиралын нээлтээ театртайгаа нас чацуу уг бүтээлээр нээсэн бөгөөд гол дүрүүдэд анх удаа Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин, дуурийн гургалдай хоолойт Ө.Уянга нар хослон дуулсан юм. Харин энэ удаа ойд зориулсан тоглолтоор тариачин бүсгүй Татъяанад дуурийн залуу гоцлооч Б.Энхнаран дуулах бол Ленскийн дүрийг тус театрт ажиллаад нилээд хэдэн жил болж буй, өмнө нь энэ дүрд нэг бус удаа дуулсан тенор Г.Шижирболд бүтээх нь ээ.

Залуу сопрано Б.Энхпараи бол Санкт-Петербургийн Хөгжмийн академийг өнгөрсөн жил төгссөн, эх орондоо болсон дуурийн дуу дуулаачдын хоёр ч уралдааны гран при шагнал хүртсэн дуучин. Тэрбээр энэ амжилтаараа гарамгай уран бүтээлчдийн "Виртуозо" гала тоглолтод уригдан уран бүтээлээ толилуулсан юм.

“Евгений Онегин”  дуурийн гол дүрүүдэд Татъянад    сопрано Б.Энхнаран,  Ольгад контр альт Ц.Ариунаа, Онегин     баритон Э.Анхбаяр, Ленскийд тенор Г.Шижирболд, газрын эзэн авхай Ларинад меццосопрано М.Дариймаа,  асрагч эхэд меццосопрано Р.Доржхорлоо, ван Греминд бас Ж.Бямбажав, Трикед тенор Б.Гомбо-Очир, сумангийн даргат бас Э.Бумхүү, Зарецкийд бас Б.Алтанхуяг, Гельод О.Батбаатар нар тоглох юм.

Г.ДАША
..:: Cүүлийн сэтгэгдлүүд ::..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
avarga 2013 оны 4 сарын 28
ene ali enhnaran be buur ganboldin ohin mon u tuv aimgiin sergelengiin
Zochin 2013 оны 4 сарын 13
Duuriin teatrt oird orsongui.Urd ni teatriin darga baisan bujigchin huuhen ene teatriig barag l taraah duhsunduu.Gaviyataas ehleed duulah mash undur chadvartai duuchdiig attestatchilliin shalgalt. tetgevert garah nas ni bolson zereg shaltgaanaar zailuulsan bololtoi shuu.UGJ DOLGORMAA,AJ DOLGOR,UGJ D.GANHUYAG, UGJ U.Dalantai geed toochood baival nileed olon duuchid tus teatriin taiznaa garahaa boliod udjee
2013 оны 4 сарын 13
enkhnarandaa amijilt husiy tsahiur hagalah sain duuchin garnadaa
..:: Шинэ мэдээ ::..
АН-ын бүлгийн хурал маргааш үргэлжилнэ
Өнөөдөр 18 цаг 54 минут
“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн”
Өнөөдөр 18 цаг 47 минут
1,6 тэрбумыг хэмнэх төсөл эсэргүүцэлтэй тулав
Өнөөдөр 18 цаг 5 минут
4,2 гаруй сая төгрөгийн арилжаа хийжээ
Өнөөдөр 17 цаг 49 минут
Өвөө нь залуудаа
Өнөөдөр 17 цаг 29 минут
..:: Холбоотой мэдээ ::..
Өнөөдөр “Евгений Онегин” дуурьтай
2012 оны 10 сарын 7
Тайзнаа 50 жил эгшиглэсэн “Евгений Онегин”
2013 оны 5 сарын 16
..:: Өмнөх мэдээ ::..
Засгийн газрын хуралдаан болно
2013 оны 4 сарын 13
Фейсбүүкийг хөгжүүлэх шаардлагатай
2013 оны 4 сарын 13
“Амрита”, “Метрополис” хаагдлаа
2013 оны 4 сарын 13
Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи шуургатай
2013 оны 4 сарын 13
Н.Энхбаяраас илгээсэн ил заналхийлэл
2013 оны 4 сарын 13
..:: Дараах мэдээ ::..
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
2013 оны 4 сарын 13
Эхлээгүй уралдааны ялагч тодорчихов уу?
2013 оны 4 сарын 13
Бурк Египтийн хатан хааны дүрийг шивүүлэв
2013 оны 4 сарын 13
“Дуулиан-2020”-ийн ивээн тэтгэгчийн тэмцээн болно
2013 оны 4 сарын 13
МИАТ-ийн шинэ захирлыг шалгаж эхэллээ
2013 оны 4 сарын 13