Үндсэн сайт |
ТӨРЛҮҮД
Боловсролын босго
Боловсролын салбарт ойлгомжгүй, тодорхойгүй зүйл олон байна. Олон, олон тоо баримтууд хүмүүст  хүрдэг, албан вэб сайт, хэвлэлээр гардаг боловч боловсролын тогтолцоонд олныг юм бодуулсан, гайхшруулсан үзэгдлүүд өч төчнөөн байсаар байна. Нийтэд  илэрхий нэг үзэгдэл бол ЕБС-ийн бүрэн хөтөлбөрийг дүүргэсэн л бол нийтээрээ их, дээд сургуульд элсдэг явдал юм. Манай их дээд сургуульд элсэгчдийн, суралцагчдын тоо нь нийгмийн бусад статистик тоонуудтай харьцуулж харвал үнэнхүү хэтийдсэн үзүүлэлтүүд олон гарч ирнэ. Олон сайхан сургуулиуд үйл ажиллагаа явуулаад байдаг, дээд боловсролтой аавын хүүхдүүд мянга мянгаараа төгсөөд байдаг, нийгмийн масс тоон үзүүлэлтээр оюунлаг, гэгээлэг болоод байдаг. Гэтэл нийгэмд энэ нь таалагддагүй. Энд нэг судалгааны тоог өгүүлье. Дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 34,8 хувьтай байна. Ахлах курсын оюутнуудын 34,2 хувь  төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн бодолтой байдаг байна. Хүн амын бүтцийн ядуу  хэсгийн 25,5 хувь дээд боловсрол эзэмшсэн байна. /Боловсрол судлал сэтгүүл 2008 /09. 57-р тал/  Судалгааны энэ дүн одоо сайн талруугаа өслөө ч 5 нэгжээр нэмэгдэж чадаагүй байгаа. Хүн амын ядуу бүтцэд эзлэх дээд боловсролтой иргэдийн хувь өссөн ч байж болох. Сайхан амьдрах гэж дээд боловсрол эзэмшдэг биш бил үү. Үүнийг хэрхэх вэ?  Манай дээд боловсролд ямар, ямар босго байна вэ?

Хяналтын тоо

2012-2013 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын А-347 тоот тушаалаар төрийн өмчийн томоохон 6-н сургуульд /МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШИУС, СУИС/ нийт 15545 оюутан элсүүлэх зөвшөөрөл өгсөн байна. 2012 онд нийт 41724 шалгуулагч ЭЕШ өгсөн бөгөөд 15545 эрх гэдэг бол нийт шалгуулагчдын 37,3 хувь нь юм. Үүний цаана хувийн гэх бүхий л сургуулиуд, ХИС, СЭЗДС, БХИС, ХСИС, Ховдын багшийн сургууль, Төмөр замын дээд гээд бараг л 60 хувийг нь эзлэх их, дээд сургуулиудын хяналтын тоог олж үзэж чадалгүй энэ тоог гаргаж байгаа юм. Харин 2011-2012 онд хувь, хувьсгалын их, дээд сургуулиудад ямар хэмжээний хяналтын тоо өгсөн талаар хойно өгүүлэх болно. Ингэхлээр оюутан элсүүлэх хяналтын тоо нь 11-р анги төгсөгчдийг бараг 100 хувь дээд боловсролтой болох нөхцлийг дам утгаараа олгож байгаа хэрэг гэж ойлгогдоно.  Түүнчлэн хяналтын тоо нь дээд боловсролын байгууллагыг санхүүгийн хувьд бэхжүүлэх найдвартай хөшүүрэг гэж үзэхээс өөрцгүй болж байна.

Босго оноо

Их дээд сургуулиудын өөрсдийнх нь элсэлтээ  зохицуулах хэрэгсэл нь босго оноо гэдэг хэмжүүр байна. МУИС 560-660,  ШУТИС 400-620, ЭМШИУС 600 СЭЗДС 620 гэх мэт босгоо тогтооно. Хувийн сургуулиуд нь 440, 400  гэх мэт улам л доош унахыг нь яана.  Гэхдээ энд нэг заль бас бий. Жишээ нь ШУТИС хичээл1, хичээл2 онооны нийлбэрийг босго оноондоо бариулдаг. Ө.х үндсэн 5 бүлгээр оюутан элсүүлж, I бүлгээр; хичээл 1 100%, хичээл 2 50% байхаар тооцох ба энэ нь математик 600, физик 500/2 бол нийтдээ 850 оноотой болох юм. Ингэхлээр элсэгчдийн хувьд босго оноог давна гэдэг бол нэг их төвөгтэй зүйл биш юм. Оюутан элсүүлэх энэ журам бараг олонх сургуулиудад нэг загвартай бөгөөд ЭЕШ өгсөн л бол хувь, хувьсгалын аль ч сургуульд элсэх эрх нь нээгдлээ гсэн үг. Ингэхлээр босго оноо бол их л удаж муухан элсэгч орж ирэхээс сэргийлсэн үзэмжийн төдий зүйл юм.

Магадлан итгэмжлэл

Анхны сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж байх үед элсэгчид тийшээ их хошуурдаг, итгэмжлэгдсэн эсэхийг нь их асуудаг байж. Харин одоо төдийлөн сонирхохоо больсон нь түүнд олонх сургуулиуд хамрагдсантай холбоотой болов уу. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 99 их, дээд сургуулиас нийт  53 нь 2 удаагын, 7 нь анхны магадлан итгэмжлэлд хамрагдаад байна. Энэхүү 60 сургууль бол элсэгчдийн 90 орчим хувийг шингээчих хангалттай нөөцтэй сургуулиуд байна. Мөн  10 коллежээс 3 нь, 4 МСҮТ-ээс 2 нь 2 дахь шатны магадлан итгэмжлэлд хамрагдажээ. Ө.х. 7 коллеж, 2 МСҮТ анхан шатны итгэмжэлд орсон байна. 2 дахь шатны буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд нийт  111 сургалтын хөтөлбөрийг хамруулсан байх ба эндээс техник, байгалийн ухааны чиглэлийн  42 хөтөлбөр, нийгмийн чиглэлийн /хүмүүнлэг, урлаг, хэл, эдийн засаг, эрх зүй, боловсрол/ 47 хөтөлбөр, бусад /эрүүл мэнд, цагдаа, аюулгүй байдал, байгал хамгааллал/ 9, магистрын түвшний 13 хөтөлбөр итгэмжлэлд хамрагдсан байна. Дээрхээс харвал нийгмийн ухааны гэх чиглэлд хамруулж буй хөтөлбөрүүд нь түлхүү магадлан итгэмжлэлд тэнцсэн байдалтай байна. Түүнчлэн бас нэг сонирхолтой тоо байгаа нь мэргэжлийн боловсролын чиглэлүүдээс 7 хөтөлбөрийг итгэмжлэлд тэнцүүлсэн байх ба эдгээр нь эм зүйч, гоо засалч, үсчин, нүүр амны техникч гэсэн хөтөлбөрүүд байх юм даа.

Хөдөлмөрийн зах зээлийн  /ХЗЗ/ мэдээлэл

Уг нь ХЗЗ-ийн нийтэд хүрч байгаа мэдээллүүд их дээд сургууль болон элсэгчдийн тоог тохируулах гол хэрэгсэл болох ёстой. Дээд болон мэргэжилтэй ажилчдын эрэлтийн мэдээлэл сүүлийн 10-аад жил онцын өөрчлөгдөлгүй гарах болсон. Ө. х. дээд боловсролтой ажилгүйчүүдийг эгнээ бүхий, мэргэжилтэй ажилчдыг хомсдолтой  гэсэн тодотголтой болтол нь бэлдэж байна. ХЗЗ-ийн судалгаагаар нэн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг 2011 онд гаргасан ба судалгааны дүнд өнөөг хүртэл онцын өөрчлөлт гараагүй байгаа гэж үзэж байна. Мөн уг жагсаалтын талаар манай иргэд их, бага ямар нэгэн хэмжээний мэдээлэлтэй байгаа гэж найдаж байна. Жагсаалтаас үзвэл эхний 10 мэргэжлийн чиглэл нь бидний нэрлэдэгээр техникийн дунд боловсрол эзэмшсэн байхад ажлын байр бэлэн байхыг өгүүлдэг.

Дээрх дөрвөн хүчин зүйлийг дээд боловсролын босго гэж үзвэл аль аль нь их, дээд сургуульд элсэгчдийг цөөлөх, хазаарлах хэрэгсэл болж чадахгүй нь ойлгомжтой байна. Ялангуяа хяналтын тоо, магадлан итгэмжлэл хоёрыг ногоон гэрэл гэж үзэхээс өөрцгүй болжээ. 

Нэгэнт энэ сэдвээр өгүүлж буй тоо баримтууд маань зарим нь өмнөх оны тоонууд байгаа боловч нөхцөл байдал огт өөр болж, чанарын өөрчлөлт гараагүй нь тодорхой учраас дахин хэдэн тоог дурдая. 2011-2012 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын 224-1 тоот тушаалаар 33679, 258-2 тоот тушаалаар 3311, 258-3 тоотоор 525, нийт 37515 оюутан элсүүлэх зөвшөөрлийг төрийн болон төрийн бус өмчийн 79 их, дээд сургууль, коллежд олгосон байх юм. 2011-2012 оны хичээлийн жилд 101 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан ба бусдад нь бас яахаараа хяналтын тоо өгдөггүй юм, аль араас нь гарч аль нь өврөөс нь төрсөн юм бүү мэд. Мөн гадаадын их дээд сургуульд өгсөн хяналтын тоо гэж юм байсангүй. Эндээс гайхаш барсан тооны үзүүлэлтүүд эхлэх болно. Жишээ нь 2011 оны ЭЕШ-аар 39043 шалгуулагч бүртгүүлж 37647 хүүхэд ахисан түвшинд суралцах ерөнхий чадвараа сорьсон байна. Гэтэл баклаврын түвшний суралцах эрхийг улсын хэмжээнд 37515-ыг олгосон байна гэдэг нь нийт шалгуулагчдын 99,64 хувь нь болж байна. ЕБС-ийн бүрэн хөтөлбөрийг дүүргэсэн хүүхдүүдээ баклаврын боловсролд 100 хувь шилжүүлнэ гэдгийг юу гэж ойлговол зохистой бол. Техникийн болон мэргэжлийн боловсролоор зохицуулагдах ажил мэргэжил, ажлын байрлуу 0,36% нь очих юм болов уу. Тухайн жилийн 11-р анги төгсөгчидийн тоог их, дээд сургуульд элсүүлэх хяналтын тоотойгоо хөлийн дүнг нь харьцуулж харж болдоггүй л юм байх даа.

ЭЕШ-ын үзүүлэлтүүд

Нийт шалгуулагчдын ЭЕШ-аар үзүүлсэн дүн онооны амжилт нь цаашид ахисан түвшинд суралцах чадварыг илрүүлж, дүгнэдэг билээ. ЭЕШ хувьд боловсролын стандарт хэрэгжилтийг бус харин элсэгчдийг эрэмблэх, байр эзлүүлэх зорилгоор даалгавруудыг хүндрүүлсэн түвшинд зохиож шалгалтыг авч явуулдаг болно. Хэдий ийм боловч хичээл тус бүрээр боловсролын стандартын хүрээнд заагдсан ай, мэдлэг чадварыг аль болох бүрэн хамруулж, танин мэдэхүйн зохих түвшнүүдэд харгалзуулан блюпринтийг зохиодог болно.  2009-2012 онуудад ЭЕШ-аар үндсэн 10 хичээлийн гүйцэтгэлийн дундаж /анхны оноо/-ыг харуулья.

Хичээл

2009

2010

2011

2012

1

Математик

21

24

28

23

2

Монгол хэл

45

44

46

51

3

Нийгмийн тухай мэдлэг

36

42

42

43

4

Англи хэл

24

37

32

27

5

Орос хэл

47

38

47

47

6

Газарзүй

39

33

31

37

7

Физик

28

25

27

25

8

Биологи

41

41

43

40

9

Хими

19

25

28

27

10

Монгол улсын түүх

30

31

34

42


Дээрх хүснэгтэд нийт 100 онооны даалгавраас математик, физик, хими, англи хэлний хичээлүүдийн анхны онооны дундаж тааруу үзүүлэлттэй байна. Энэхүү гүйцэтгэлийг  стандарт үнэлгээнд шилжүүлж анхны онооны тархалтыг авч үзвэл дараах байдалтай байна.


Стандарт хэрэгжилтийн түвшин Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн хувьд арай дээр Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлүүд огт хангалтгүй байдалтай байна. Дээрх үзүүлэлтүүдээс үндэслэж их, дээд сургуульд элсүүлэх оюутны хяналтын тоог тогтоох боломжтой юм. Энд жишээ нь Математикийн улсын дундаж 23 байна гэдэг нь  хэмжээст оноонд шилжүүлж үзвэл 500 оноо болж байгаа юм. 60-аас дээш /хэмжээст оноонд шилжүүлвэл 700 орчим/ оноо авсан шалгуулагч 1221 буюу 3,42 хувь нь боломжын үзүүлэлттэй шалгагдсан байна. Гэтэл их, дээд сургуулиудын босго оноо 380-аас эхэлж байгаа нь анхны оноо нь 12 орчим болж байна. Энэ бол маш хангалтгүй нөхдүүдийг урьж буй явдал бөгөөд ийм амжилт үзүүлж байгаа нөхдүүд цаашид дээд сургуулийн хөтөлбөрийг амжилттай дүүргэнэ гэж найдахад нэн бэрх юм. Төрийн өмчийн сургуулиуд дийлэнхдээ улсын дунджаас давсан хүүхдүүдийг элсүүлээд авчихдаг ба харин хувийн хэвшлийнхэнд үлдсэнийг нь хамах сонголт үлддэг.

Өөр бусад зовинол

2011-2012 оны хичээлийн жилийн хяналтын тооноос зөвхөн эдийн засаг, бизнесийн чиглэлийн зөвшөөрлийг шүүж үзэхэд 8420 эрх олгосон ба энэ нь нийт тооны 22,44 хувь нь болж байна. Гэтэл барилга, уул уурхайн чиглэлийн мэргэжлээр 2470 эрх буюу 6,58 хувийг эзлэж байна.

Нийт суралцагсдын мэргэжлийн чиглэлийн бүтцийг авч үзвэл боловсрол, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 56,3%, байгаль шинжлэл, техник, ХАА-н чиглэлд 27,5%, бусад салбарт /эрүүл мэнд, үйлчилгээ, цагдаа, батлан хамгаалах/ 16,1 хувьтай байна.  Ядаж эхний 2 чиглэлийн суралцагсдын тоог эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг хандлагадаа уялдуулж хооронд нь сольчвол ч. . . 

Их, дээд сургуульд нийтдээ 175591 суралцагч сурч байгаагийн 155801 нь баклаврын боловсрол эзэмшихээр сурч байна. Харин МСҮТ болон коллежд 48134 суралцагч сурч байна. Энэ 2 тооны харьцаа нь 76,34/23,59 гэсэн байдалтай байна. Энэ 2 тооны байрыг ойрын үед сольж чаддаггүй юмаа гэхэд 50/50 гэсэн харьцаанд аваачих юмсан. 9-р анги төгсөөд МСҮТ-д шилжин суралцах боломжыг улам ойлгомжтой, шуурхай болгож, МСҮТ-ээс мэргэжил эзэмшээд ахин дээд боловсролтой болох боломжтой тухай мэдээлэл, суртачилгааг нийгэмд сайн ойлгуулах шаардлагатай байна. 

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 1000-1200 ам доллар л байна. Ийм хэмжээний төлбөр төлсөн оюутан, эцэг эх аль аль нь мөнгөнийхөө хойноос харамсах, горойх сэтгэл төрөхгүй нь мэдээж. Ийм мөнгөөр чанартай боловсрол олгоно гэдэг ч худлаа. Олон оюутан бөөндөн элсүүлж байгаа тулдаа л санхүүгээ аргацааж байдаг байх. Дэлхийн дээд боловсролын үнэ, манай үнэ улмаар үнэ цэнэ тэнгэр газар мэт ялгаатай болоод байна.   Эцэст тэмдэглэхэд ЭЕШ-ын дүн оноог их, дээд сургуулиудын элсэлтийг зохицуулах гол хэрэгсэл болгомоор байна. Математикийн хичээлийн улсын дундаж 500 буюу 23 онооноос доош үзүүлэлтээр их дээд сургуульд элсэхийг хориглох нь зүйтэй юм. Энэ нь бусад хичээлүүдэд ч мөн хамаарна. Мэргэжлийн чиглэлүүдийн хяналтын тоон дахь давхардлыг арилгах шаардлагатай ба МСҮТ-үүдийг бэхжүүлэх, МСҮТ-ээр бэлтгэдэг нарийн чадвар шаардсан мэргэжлийн хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийг ажил хэрэг болгох шаардлагатай юм. Хөдөлмөрийн зах зээл дээрх дээд болон мэргэжилтэй ажилтны зохистой харьцаа алдагдах нөхцлийг БШУЯам бүрдүүлсэн, буцаагаад засч залруулах ажлыг бас манайхан өөрсдөө л хийх ёстой.

БҮТ-ийн мэргэжилтэн Б.Батсүх
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

..:: Cүүлийн сэтгэгдлүүд ::..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
батхуяг 2014 оны 4 сарын 18
их дээд сургуулын босого оноог өсгөж байж сайн сургуульд чанартай сайн хүүхэд орно хүүхийн тоо сонин биш чанар сонин биш боломжтой бол миний саналыг хүлээн авна уу
***** 2013 оны 3 сарын 16
10 а төгсөөд орж болохуу
иргэн 2013 оны 2 сарын 5
ЕБС ТӨГСӨГЧИД ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ БОСГО ОНООГ ӨНДӨРЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ЭНЭ БҮР БАЙХГҮЙ БОЛСОН ГЭЖ ДУУЛДСАН. МӨН СУРЛАГЫН АМЖИЛТ, СУРАГЧДЫН СОНГОЛТООР БАГА АНГИ ТӨГСМӨГЦ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛД БЭЛТГЭХ СОНГОХ ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ БОЛГОМООР БАЙНА.
Зар 2013 оны 2 сарын 5
1-2 өрөө байр бэлэн мөнгөөр байнга худалдаж авна. Утас 7711-1227 оройн цагаар 99171139
Bat Sukha 2013 оны 2 сарын 5
Suuliin gants uguulberiig bichihiin tuld yun hereggui hundlungiin iluu dutuu zuil saraachdag yum ve? Bugd l medne sh dee henees haanaas bolood baigaa asuudliig
..:: Шинэ мэдээ ::..
Дугаар үүсгэсэн зураг авалт
9 минутын өмнө
Генералын шаардлага
11 минутын өмнө
Давхар хямдарсан онлайн худалдаа
18 минутын өмнө
37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл хүсчээ
21 минутын өмнө
Сая долларын үнэтэй Монгол зургийн эзэн хэн бэ?
24 минутын өмнө
..:: Холбоотой мэдээ ::..
Боловсролд мөнгө хандивлагчидтай уулзана
2013 оны 5 сарын 30
Хариултад нэмэрлэх асуулт
2014 оны 9 сарын 28
Боловсролын салбар энэ жилд хийсэн ажлаа тайлагнав
2013 оны 12 сарын 23
Боловсрол чухал уу, автобусны мөнгө чухал уу?
2011 оны 8 сарын 3
Сурагчдаас хууль бус мөнгө татахыг хориглолоо
2012 оны 10 сарын 29
..:: Өмнөх мэдээ ::..
Амжилтанд хүрэх 30 хоног
2013 оны 2 сарын 5
Такамисакари тайлбарлагч болно
2013 оны 2 сарын 5
О.Дашбалбар агсны нэрэмжит наадам болно
2013 оны 2 сарын 5
Шинэ Азиа групп 100МВт-ийн ДЦС барина
2013 оны 2 сарын 5
Балотелли анхны тоглолтдоо дубль хийв
2013 оны 2 сарын 5
..:: Дараах мэдээ ::..
Ч.Хоролсүрэнг хорьчихоод МИАТ-ыг хувьчлах гэсэн юм биш үү?
2013 оны 2 сарын 5
Афганистан Пакистантай хамтран ажиллана
2013 оны 2 сарын 5
Ээж болсон дива нар
2013 оны 2 сарын 5
Цөмийн давхар дэлбэрэлтэд бэлтгэж байна гэв
2013 оны 2 сарын 5
Ч.Баттуулд 25 жилийн ял төлөвлөжээ
2013 оны 2 сарын 5