Үндсэн сайт |
ТӨРЛҮҮД
2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо хийгдэхээр төлөвлөөд байсан хөрөнгө оруулалтын ажлууд юунаас болж гацаад буйд хариулт өгөхийг шаардаж буй юм. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн 1 сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх боломжтойд хариулт өгөхийг шаардлаа. Тэр дундаа хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, энэ амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байж, 0-18 насны хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байгаа нь ямар учиртай вэ. Хүүхэд бүрт олгох мөнгийг заавал одоо шийдэх ёстой юу, шинэ оноос болохгүй юу. Төсөв хүндэрлээ, мөнгө алга гэх хэрнээ. Дээр нь Ерөнхийлөгчийн зүгээс зорилтот бүлэгт хүүхдийн мөнгийг олгох төсөл санаачилсан. Одоо Ардчилсан нам хүүхэд бүрт мөнгө олгохоор болоод байна, автор нь хэн байх вэ” гэлээ.

Дээрх асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулт өглөө. Тэрбээр “Хүний хөгжил сангаас олгосон 340 мянган төгрөгийг 18 аймгийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хараахан авч чадаагүй байгаа, гэхдээ өмнөх Засгийн газрын хийж чадаагүй ажлыг энэ онд багтаан хийнэ, тиймдээ ч хөрөнгийг төсвийн тодотголд суулгана. Хүүхдийн мөнгийг яагаад олгох болж байна вэ гэхээр өмнөх Засгийн газрын хоёр тогтоол байна. Би эд мөрийн баримттай ярина, өмнөх Засгийн газрын хуралдаанаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд сард 15 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн. Дээр нь амьдрал ядуу өрхийн насанд хүрэгчдэд мөн мөнгө өгөхөөр заасан байсан. Нийт 40 тэрбум төгрөг шаардаж байгаа, тиймээс ингэж хавтгайруулах нь зохисгүй, халамжийг жинхэнэ хавтгайруулсан хэрэг болно. Дээр нь хүүхдүүдээ ялгаж байснаас 0-18 хүртэлх насныхандаа сар тутамд 20 мянган төгрөг олгох нь зөв юм аа гэж үзсэн. Бид хамтдаа ойлголцоод явахад хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөр биш” гэлээ. Дашрамд сануулахад, чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхийн өмнө Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ
..:: Cүүлийн сэтгэгдлүүд ::..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2012 оны 9 сарын 5
UIH gishuud n zasgiiin gazriiin gishuun bolichihloor haa haanaa ajil yavahgui bn, huraldaa suuh yostoi baidag, yam deeree duhalmaar baidag , ern zasgiin gazriin gishuudiig gadnaas songoood ajliig n sain hiilgeh heregtei
2012 оны 9 сарын 5
Shinechlel gesen ugeer halhalsan AN-iin nuhduud bolih heregtei, yamarch dur zurag haragdahgui bn,
2012 оны 9 сарын 5
Yamdiin huuchin turiin nariin bichgiin darga nariig ajlaac n choloolson, shine TNBD nar songogdoogui uchraas shalgaruulalt n duuschihsan tender gariin useg uchraas eznee huleegeed tsag hugatsaa aldaad l hevtej bn. uuniig yavh ve, ern AN tor barij chadhgui um bn, ardchilal baihgui bolchihloo,
2012 оны 9 сарын 5
Яамдын хуучин төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн болохоор шалгаруулалт нь дуусчихсан тендерүүд гарын үсэг учраас эзнээ хүлээгээд л байж байна. Дараагийн ТНБДаргаа хурдан сонгоочээ.
Зочин 2012 оны 9 сарын 4
Гантөмөр сайдаа Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар ирээдүйн монгол хүнийг устгахаар байна шүү. Тураалтай,өвчтэй,давжаа иргэдийг цэцэрлэгт бэлдэж байна. Үндсэн хоолны орц нь гурил мах будаа ус давс тэгээд эдгээрээрээ хоол хийхдээ ус ихээр хийсэн бол 1-р хоол гээд түүнийгээ бидний бульон гэж нэрлэдэг зүйлээр амлаад, хэмжээний хувьд хоолны том халбагаар 4-5 халбагдаад болоо. Тэгэхдээ аквариумаас загас шүүрдэж буй мэт. Усгүй бол 2-р хоол гэж нэрлээд Нөөшилсөн мах, жигнэсэн махаар амт оруулаад тэгээд болоо.Хэмжээ нь мөн л том халбагаар 3-4 халбагд
Irgen 2012 оны 9 сарын 4
Burmaa emgen bolioch. Ichmeer yum. Ternii uls orniig boddog gej yu baidag yum.
2012 оны 9 сарын 4
AN iin ali tyryynii songuulid amlasamn saya tugrugiig chini hyleej l bna shyy
Irgen 2012 оны 9 сарын 4
Ug ni 1996-2000 ond AN-iin uusgesen tetgever tetgemj, tsalingiin uriig MAN baragduulj l baisan yum daa
Irgen 2012 оны 9 сарын 4
Altanhuyag zunugtjee. niigmiin demjleg tuslaltsaa shaardlagatai urh gedeg chini Erdene saidiin yariad baigaa orlogo bagatai, zoriltot heseg shdee. Umnuh zasgiin ajiltnuudaas ene yu ve geed asuuj boldoggui yum uu, Tegeheerdooshoo orchih geed bagaa yum baih daa
2012 оны 9 сарын 4
Byambatsogt chi uuriin namiin zasgiin gazraas 340,000 buren uguulehiig shaardah ni yasan yum. 4-5-6 sard bagtaaj ugnu geed 4 sardaa ugch chadahgui yavsaar 5 sariin 10-daar ugch baisan yumdag. Tegeed Batbold uuruu ahmaduudiin mungiig garduulj uldsen munguu 45 honogt bagtaan ugnu gej baisniig chi medehgui gej guriivee. 45 honog ni songuuliin urid udur duusch taarch baisan. Ene shine zasag chinii shaardsanaar uguh albagui. Hovsiin mal chin
..:: Шинэ мэдээ ::..
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа
Өчигдөр 18 цаг 8 минут
Ардын жүжигчид олон улсын театрын хуралд оролцжээ
Өчигдөр 18 цаг 0 минут
“Энэрэл” эмнэлэгт 200 гаруй сая төгрөг зарцуулна
Өчигдөр 17 цаг 59 минут
В.Путины хэвлэлийн хурлыг шууд дамжуулж байна
Өчигдөр 17 цаг 53 минут
Хууль зүйн сайд ажлын хэсэг байгуулжээ
Өчигдөр 17 цаг 51 минут
..:: Холбоотой мэдээ ::..
Гишүүдийн эзгүйд хууль батлагдав
2012 оны 5 сарын 21
Хуулийн төслүүдийг шуурхай баталж байна
2012 оны 5 сарын 18
Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв
2012 оны 5 сарын 18
“Засгийн газрын цаг” маргаан дагуулав
2012 оны 2 сарын 3
”Хөрөнгө мөнгөгүйгээс ажил явахгүй байсан”
2012 оны 1 сарын 20
..:: Өмнөх мэдээ ::..
Сургуулиудын засвар 15 гэхэд дуусна
2012 оны 9 сарын 4
Эрүүл мэндийн сайд видео хурал зохион байгуулна
2012 оны 9 сарын 4
Кристен Стюарт “Vogue”-д зочлов
2012 оны 9 сарын 4
17 настай Иран хүү өөрийгөө шатаажээ
2012 оны 9 сарын 4
10 настай охин кранд дарагдан, амиа алдлаа
2012 оны 9 сарын 4
..:: Дараах мэдээ ::..
Б.Жавзмаа хүрэл медалийн төлөө харвана
2012 оны 9 сарын 4
Криштиану Роналдугийн хүү аавыгаа дэмжжээ
2012 оны 9 сарын 4
Роналдугийн хүү аавыгаа дэмжжээ
2012 оны 9 сарын 4
Олон улсын хүнсчид Парист цуглана
2012 оны 9 сарын 4
Талийгаач охины ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв
2012 оны 9 сарын 4