Үндсэн сайт |
ТӨРЛҮҮД
Ургийн гажигтай хүүхэд төрөх нь ихэсчээ
Баянхонгор аймагт ургийн гажигтай хүүхдүүд олноор мэндлэх болжээ. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг нас баралтаар тэргүүлж, эх нярайн эндэгдлээр ч дээгүүрт бичигдэх болсон гэнэ. Хэлгүй, бөгсний нүх битүү, хөл, гарын хуруу илүү, алхаж явж чаддаггүй гээд жилд 50 гаруй хүүхэд ургийн гажигтай хэмээн оношлогддог байна. Мөн төрөнгүүтээ хүн болохгүй нас барах тохиолдлууд ч буурахгүй байгаа юм. Энэ бүхэн нь Баянхонгор аймагт уул уурхайн компаниудын буруу үйл ажиллагаанаас болж байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгч байна. Төрөлхийн гажигтай төрж байгаа хүүхдүүдээс гадна хийж бүтээх насандаа тахир дутуу болж байгаа залуусын тоо нэмэгдсэн талаар нутгийн иргэд мэдээлжээ. Тодруулбал, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаж чадахгүй байгаагаас унаж, бэртэх, хөл гаргүй болох тохиолдол ихэссэн талаарх мэдээллийг “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

                                                                                                                                             Э.Сар

..:: Cүүлийн сэтгэгдлүүд ::..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгийн хүн 2012 оны 11 сарын 8
Янандаа хөөрхий, Энэ бол зөвхөн эхлэл. Эрхэм баян эрүүл энхийн гэж үнэн шүү. Адгийн баян эд агуурс хөөцөлдөгч хүний өөрийн нутгийн шунахайчуудад нутаг ус минь дэндүү далхлагдсан даа хөөрхий.Цаашид ч зөндөөн далхлагдах байх.. Эээ Нутгийнхан минь ээ эрүүл газар устайгаа үлдэх арга байна уу... Эс бөгөөс байгаль эх бидэндээ ийм л хариу баринашдээ...
Gankhuyag 2012 оны 8 сарын 27
ee halag gj minii tursun nutagt yu bolood bnaa agaariin bohirdol mungun us geed aimagt mini asuudal zunduu bga bolhoor tegj bga bhdaa hyanalt heregtei bndaa bas emch nar ni gj hariutslaga tun bagatai hezeeneeseel tiim bsan uruunduu arhi uugaad bj bdag ulsuuddaa.
2012 оны 8 сарын 15
Арваад жилийн өмнөөөс гар аргаар алт олборлогчид мөнгөн ус хөвсөн саванд улаан гараараа алттай чулуу хутгаад зогсож байгаатай тааралдаж байсны үр дагавар гарч байгаа нь тэр. Одоо аймгийн төвдөө ингэж нууцаар угаадаг болсон гэж яригддаг
..:: Шинэ мэдээ ::..
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
39 минутын өмнө
Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ
Өчигдөр 18 цаг 20 минут
Тагтаа хооллохгүй байхыг гуйлаа
Өчигдөр 18 цаг 14 минут
МАН-ын Их хурлаас ийм уриалга гаргаж байжээ
Өчигдөр 17 цаг 59 минут
МАН-ын бага хурал өнөөдөр хуралдахгүй нь
Өчигдөр 17 цаг 57 минут
..:: Өмнөх мэдээ ::..
ЗГ-ын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмжээ
2012 оны 8 сарын 2
Саудын Арабын тагнуулын албаны даргыг хөнөөжээ
2012 оны 8 сарын 2
Төрийн ордонд интернэтийн сүлжээ доголдож байна
2012 оны 8 сарын 2
‏@BJargalsaikhan Хос хун нууранд
2012 оны 8 сарын 2
“Шар айраг” ном хэвлэгджээ
2012 оны 8 сарын 2
..:: Дараах мэдээ ::..
“Playtime-2012” хэвлэлийнхэнд хаалттай
2012 оны 8 сарын 2
Schedule change creates ticketing snafu for Mongolian fans
2012 оны 8 сарын 2
Долоон буудал хүртэлх замыг хаана
2012 оны 8 сарын 2
Нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүслээ
2012 оны 8 сарын 2
Mott MacDonald supports financing of US$100 million Mongolian wind farm
2012 оны 8 сарын 2