2012 оны 7 сарын 30



SHELL ТОС ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Shell-ийн Монгол дах албан ёсны дистрибьютер “Анакс Аксис” ХХК болон “Turkuaz Machinery Mongolia” ХХК хамтран “Shell тос тосолгооны материал” сэдэвтэй сургалтыг 2012 оны 7 дугаар сарын 26-ны 17 цагаас Ramada зочид буудалд зохион байгууллаа. Сургалтанд харилцагч компаниуд болох МАК, Сод Монгол, Шунхлай, Моннис моторс, Бодь автомотив, Номин моторс, Монгол хьюндай автомотив, Терра экспресс, Зиг заг-Доктор автосүлжээ, Эссо ойл, Авто ойл, Делта төв, Ю Би автоцентр, Мастер автосүлжээ зэрэг компаниудын мэргэжилтнүүд, менежерүүд, захирлууд оролцсон юм.

Уг сургалтыг Тос тосолгооны материалын салбарт 15 жил ажилласан Shell –ийн төв Азийн бүсийн Техникийн зөвлөх Жумали Сахин зохион байгуулсан бөгөөд сургалтанд оролцсон хүн бүрт Сертификат гардуулснаас гадна Формула 1 уралдааны Феррари багийн албан ёсны хувцас хэрэглэл, 4 литрийн Shell Helix HX7 хөдөлгүүрийн тос бэлэглэсэн нь оролцсон хүн бүрт ихээр таалагдсан юм.

Анакс Аксис ХХК нь 2012 оны 1 сард байгуулагдсан бөгөөд Shell-ийн албан ёсоор худалдаалах эрхийг аван ажиллаж байна. Shell-ийн тос тосолгооны материалын нийт 250 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Герман улс дах үйлдвэрээс нь шууд импортлон оруулан ирдэг юм.

Shell-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7711-4048, 9404-4048, 9408-4048 утаснаас лавлах буюу info@anax.mnхаягаар хандана уу.










Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.